Эрдэмтэд хурууны үеэ дуугаргахад юу болдгийг судалжээ

Олон хүмүүс хурууны үеэ дуугаргах нийтлэг зуршилтай байдаг. Хурууны үеэ дуугаргахад эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар олон янзын үзэл ойлголт байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь огт аюулгүй бөгөөд харин ч сайн зуршил байж болох юм. Харин зарим хүмүүс хурууны үеэ дуугаргахыг артрит /үе мөч хөших өвчин/-д хүргэдэг гэж үздэг. Гэхдээ үүнийг тайлбарлах эрүүл мэндийн үндэслэл байхгүй.
Чамайг хуруугаа дуугаргахад жинхэнэ шалтгаан нь "тас
хийх" дууных нь цаана байгаа бөгөөд энэ нь урт хугацааны турш шинжлэх ухааны хэмжээнд маргаантай сэдэв
болсоор байгаа юм.
Одоо Канад, Австралийн судалгааны багийнхан хурууныхаа үеийг
дуугаргах үед чиний хуруунд юу болдог талаарх маргааныг шийдвэрлэх шинэ
судалгааг нийтлээд байна. Энэ судалгаагаа судлаачид "хуруугаа татах "
судалгаа гэж нэрлэсэн бөгөөд энэ судалгааны хувьд судлаачид тодорхой хугацаанд
хурууны үе дуургаргах үеийн видео бичлэгийг хийж түүндээ MRI /соронзон орны
тусгал буюу MRI нь соронзон орон зай болон радио долгионоор биеийн зөөлөн эд
болон ясны нарийн дүрсийг үзүүлдэг оншилгооны арга юм./-ыг ашиглаж байна.
Бид хурууныхаа үеийг дуугаргах үед хийгээр дүүрсэн хөндийд
synovial fluid/тос шиг үенүүдийн хооронд байдаг шингэн эд/ дотор үүсдэг. Энэ нь
"тас" хийсэн дууг үүсгэдэг.
"Энэ нь
ерөнхийдөө вакуум орчин үүсэхтэй адил буюу үений гадаргуу гэнэт
салсанаар, сунасан үений хооронд шингэнээр дүүрч хөндий үүсдэг багөөд энэ нь
дуутай нэгдэж буй хэрэг юм" гэж Канадын Алберта Их сургуулийн нөхөн
сэргээх эмчилгээний факультетийн профессор, судлаач Грег Кавчук тайлбарлаж
байна.
Хуруугаа дуугаргах нь үнэхээр үе мөчинд аюултай юу?
Эрдэмтэд бид хурууны үеэ дуугаргахдаа гадаргууг нь ноцтой гэмтээх хангалттай хүчтэй байдгийг тооцоолчихоод байгаа ч судалгаа энэ зуршилийг урт хугацааны хор хөнөөл учруулах хэмжээний биш гэдгийг харуулж байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.