Үс ургуулах хамгийн хялбар арга

Үс халзрах, шингэрэх асуудал нэлээдгүй хүмүүсийн тулгамдсан асуудал болдог. Үсээ ургуулахад заавалчгүй өндөр үнэтэй эм, бэлдмэл хэрэглэх шаардлагагүй энгийн аргаар ургуулах хялбар аргыг бид танд хүргэж байна.


Бидэнд  1. сонгины шүүс
               2. 4-5 хумс сармис
               3. 1 өндөгний шар
Сонгины шүүсээ бэлдэхдээ сонгиноо холигчоор холино. Сонгины шүүсэн дээрээ жижиглэн хэрчсэн сармис, өндөгний шараа хийж холино. Бэлдсэн маскаа хуйхандаа хурууны өндөгөөрөө эллэг хийгээд 20 минутын дараа бүлээн ус, шампуниар угаана.
Сонгино, сармис нь эд эсийг нөхөн төлжүүлж, шим тэжээлээр хангах коллаген ихээр агуулдаг. Хэрвээ таны үс хуурай, хагтай бол сармисны ханд танд гайхалтай сайн тусална.


Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.