Алганы хээг
хэрхэн тайлж унших вэ?
Дэлхий дээр
алганы хээгээр мэргэлдэг олон хүмүүс байдаг. Palmistry (алганы хээгээр таах)
эсвэл chiromancy (алганы хээгээр мэрэглэх) гэж нэрлэгдэх энэхүү мэргэ нь
Энэтхэг зурхай ба Ром мэрэг төлөгнөөс үүсэлтэй аж. Алганы хээнээс тухайн хүний
зан чанар, байр байдал, мөн түүнчлэн тухайн хүний ирээдүйг харах боломжтой
байдаг байна.
1. Гараа сонгох
Эмэгтэй хүний
баруун гаранд эхээс төрөхөд өгөгдсөн мэдээлэл байдаг ба зүүн гаранд амьдралын
туршид бий болсон юмсийн мэдээлэл оршдог байна. Харин эрэгтэй хүнийх эсрэгээрээ
байдаг байна.
Зарим төлөгчид
зүүн гарыг ‘Ирээдүйд юу болж болох вэ?’ биш ‘Өнгөрсөнд юу болсон бэ?’ гэдгийг
харуулдаг гэж үздэг.
2. Гол 4 зураасыг таних
Дундаа зайтай,
богинохон ямар ч байлаа гэсэн хүн бүрт дор хаяж 3 гол зураас байдаг.
- Зүрхний зураас
- Тархины зураас
- Амьдралын зураас
- Хувь тавилангийн зураас (зарим
хүнд байдаг)
3. Зүрхний зураасыг шинжих
Сэтгэл хөдлөлийн
байдал, хайр сэтгэлд хандах хандлага, сэтгэл гутрал, зүрхний эрүүл мэндийг
илтгэдэг. Доорх зурагнаас өөрт тохирохыг сонгон тайллыг уншина уу!
• Зураас долоовор
хуруунаас эхэлж байвал- хайр сэтгэлд сэтгэл хангалуун байдаг бөгөөд санаа зовдоггүй.
• Дунд хуруунаас
эхэлж байвал- хайр сэтгэлд хувиа хичээгч
• Дунд хуруу
болон ядам хуруу нийлсэн хэсгээс эхэлж байвал- дурламтгай
• Богино, шулуун-
хайр сэтгэлд төдийлөн анхаарал хандуулдаггүй
• Амьдралын
зураастай огтлолцох эсвэл шүргэлцсэн байвал- амархан гутарж, гунигладаг
• Урт, муруй-
өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг
• Шулуун, тархины
зураастай параллел байвал- сэтгэл хөдлөлөө барьж чаддаг
• Долгионтой- маш
олон хайртай учирч, түүнийхээ хэрээр олон удаа үерхэж байсан ч жинхэнэ хайр маш
бага
• Зураасанд
бөөрөнхий дүрс байвал- уйтгар гуниг, сэтгэл гутралд автахдаа амархан
• Салангид эсвэл
жижиг зурааснууд хөндлөн огтлолцсон байвал- сэтгэл хөдлөлөө барьж дийлдэггүй
4. Тархины зураасыг шинжих
Энэ зураас нь
хүний суралцах арга барил, харилцаанд гаргах хандлага, оюуны чадал, мэдлэгийн
хүрээ зэргийг илэрхийлнэ. Ерөнхий тайллыг доороос уншина уу!
• Богино- оюуны
гэхээс илүү биеийн хөдөлмөрийг илүүд үздэг
• Муруй,
ташуурсан- бүтээлч сэтгэлгээтэй
• Амьдралын
зурааснаас салангид- адал явдалд дуртай, урам зориг дүүрэн
• Долгионтой-
анхаарал төвлөрүүлэхдээ маруухан
• Өргөн, урт-
анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг, сэргэг
• Шулуун-
бодитоор сэтгэдэг
• Бөөрөнхий дүрс
эсвэл хэрээстэй байх- сэтгэл санаагаар унасан
• Тасалдсан-
бодол санаа нь туйлбаргүй байдаг
• Олон зураас
давхар байвал- шийдвэр сайн гаргагч
5. Амьдралын зураасыг шинжих
Энэ зураас нь
эрхийхуруунаас эхэлж нуман хэлбэрээр бугуй руу зурагдсан байдаг. Биеийн эрүүл
мэнд, амьдралын ерөнхий зүйлс, болон томоохон өөрчлөлтийг харуулна. Жич: Уртын
хэмжээ нь тухайн хүний наслалттай хамаагүй болно.
• Эрхий хуруутай
ойр байвал- маш амархан ядардаг
• Муруй- эрч
хүчээр дүүрэн, цоглог
• Урт- эрч
хүчтэй, амьдрах чадвар сайтай
• Богино- бусдын
арга залинд амархан автдаг
• Хагас тойрог
хэлбэрээр доошилсон- хүч чадалтай, урам зориг дүүрэн
• Шулуун, алганы
булан хэсэгтэй ойр байвал- ямарваа нэрэн харилцаанд няхуур ханддаг
• Олон зураас-
энгийн хүнээс хэд дахин илүү эрч хүчтэй, амьдрах чадвар сайтай
• Бөөрөнхий дүрс
байвал- гэмтэх магадлал өнюөр, эмнэлгээр байнга явдаг
• Салангид-
амьдралд тань гэнэтийн өөрчлөлтүүд гарна
6. Хувь заяаны зураасыг шинжихүй
• Өргөн-
Зурагдсан хувь заяаныхаа дагуу явж байгаа
• Салангид,
чиглэлээ өөрчилсөн- гадаад хүчин зүйлсээс шалтгаалан амьдралд олон өөрчлөлт
гарна
• Амьдралын
зураастай нэг ижил цэгээс эхэлсэн бол- өөрийн гэсэн өвөрмөц зан чанартай, аль хэдийн
хүсэл эрмэлзлэлээ бий болгосон
• Дунд хэсэгтээ
амьдралын зураастай огтлолцсон- тухайн хүний сонирхол бусад хүнээс хамааралтай
байдаг
• Эрхий хурууны
доод хэсгээс эхлэн амьдралын зураастай огтлолцсон- гэр бүл, найз нөхөд их
дэмжлэг үзүүлдэг
Та эдгээр тайллыг
мэдэж авснаар өөрийгөө болон бусдын алганы хээг унших боломжтой юм шүү
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


































