Ажил ихтэй, фитнесд явах зав гарахгүй байна уу? бид та бүхэнд ажил дээрээ хийж болох энгийн дасгалуудыг сонирхуулж байна.

1. Хөлөө газар хүргэхгүй
Сандалны ирмэг дээр сууж, гараараа сандалнаас барин зурагт үзүүлсэн шиг хөлөө аажмаар татаж буулгана. Нэг хийхдээ 15-20 удаа хийнэ
2. сандалтай гүйлт
Сандал дээр бүтэн сууж, 2 хөлөө ээлжлэн солбино. Солбихдоо нуруу хөл тэгш, өвдөг цээжрүү чиглэсэн байна.Чадах хурдаараа 30 удаа хийнэ.
3. хамгийн амархан
Сандалны ирмэг дээр сууж,гараа ардаа аваад баруун тохойгоо зүүн өвдгөндөө, зүүн тохойгоо баруун өвдгөндөө хүргэнэ. 1 хийхдээ 10 удаа 3 давтна.
4. уран гулгагч
Сандалны ирмэгт сууж гараа алдлан, баруун гараа зүүн хөлний үзүүрт хүргэж зүүн гараа баруун хөлний үзүүрт хүргэнэ. Ингэж хийхдээ хөлөө солбиж нугалан , тэнийлгэхээ бүү мартаарай
5. сандалтай бланк
Зураг дээрх шиг байрлал аваад баруун өвдгөө зүүн гарны доор, зүүн өвдгөө баруун гарны доор аваачна.15-20 удаа хийнэ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.