
Бид таргалах, жирэмслэх үед бидний арьс сунаж нарийн судал, зураас үүсдэг. Эрэгтэй эмэгтэй ямарч хүний гуя, өгзөг, хэвлий, гар ,хөл зэрэг ихэвчлэн язардаг. Бид та бүхэндээ энэхүү язралтыг энгийн аргаар гэртээ арилгах аргыг хүргэж байна.
1. Төмсний шүүс
Төмсөнд витамин-C, B, кали, магни, кальци, фосфор, цайр зэрэг амин дэм агуулагддаг бөгөөд энэ нь арьсыг нөхөн сэргээх ба эсийн өсөлтийг дэмждэг.
Төмсөө зузаан хэрчээд язарсан хэсэгтээ 5-10 минут жин тавиад бүлээн усаар угаана.
2. Өндөгний цагаан
Өндөгний цагаан нь 40 өөр төрлийн уураг агуулдаг, мөн коллаген, витамин А-гаар баялаг. Энэ нь арьсны уян хатан сайжруулж, язралт арилгах болно.
2 өндөгний цагаанаар язралттай хэсэгтээ маск болгон тавиад дараа нь усаар зайлна.
3. Нимбэгийн шүүс
Нимбэг нь үхжсэн арьс сэргээж язралт арилгана. Нимбэгээ дундуур нь зүсээд язралттай хэсгээ 10 минут үрээд бүлээн усаар угаана.
4. Элсэн чихэр
Элсэн чихэр нь арьсыг гуужуулах, сэргээдэг. Халбага элсэн чихрэн дээр бага зэрэг тос нимбэгийн шүүс хийгээд 5 минут холино. Язарсан хэсгээ 10 минут зуурмагаараа үрээд усаар угаана.
5. Оливийн тос
Оливийн тос нь арьсанд хэрэгтэй маш олон шим тэжээл , витамин болон антиоксидант агуулдаг. Язралттай хэсэгтээ оливийн тосоор 30 минут арьсандаа шингэтэл массаж хийнэ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.