Нимбэгтэй ус яг тураах шидтэй юу?

Нимбэгтэй ус таныг тураах шидтэй юу?  Холливуудын алдарт жүжигчин Гвинет Палтров/Gwyneth Paltrow/ болон "Нью Жерсигийн жинхэнэ гэрийн эзэгтэй нар"/Real Housewives of New Jersey/ реалити шоуны од Дина Манзо/Dina Manzo/ нар "Foundation of Youth"(маш алдартай рашаан бөгөөд үүнийг уусан хүн мөнхийн залуу сайхан байна гэж үздэг ус)-ийн савласантай яг адил нимбэгтэй халуун усыг уудаг. Энэ нь таныг жингээ хасахад туслах хэдий ч сайн гэдэг нь эргэлзээтэй.
Хүнс тэжээлийн академи (The academy of Nutrition and dietetics)-ийн төлөөлөгч Алисса Рамси /Alissa Rumsey/  нимбэгтэй халуун ус нь жингээ хасахад нөлөөлөхгүй гэж үздэг ч хэрвээ нимбэгтэй ус илчлэг ихтэй кофе эсвэл жимсний жүүсийг оролдог байсан бол энэ нь таныг жингээ хасахад туслах болно гэжээ. 
Уух ус чинь халуун эсвэл хүйтэн, нимбэгтэй хандалсан эсвэл хольцгүй ус байх нь чамайг метаболизмын үйл ажиллагаагаа хэвийн байлгахад туслана.
"Тогтмол ус уух нь эрүүл хооллолтын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мөн метаболизмын үйл ажиллагааг дэмждэг болохыг Рамси дурдсан юм. Ямар нэг хольцгүй ус чамд таалагдахгүй байвал бага зэрэг нимбэг хийж уух нь жингээ нэмэгдүүлэхгүй байх гайхалтай арга байх болно.
Богино хугацаанд нимбэгтэй ус уух нь хөөлтийг бууруулах байгалийн цэвэр бүтээгдэхүүн болж өгдөг гэж Рамси үздэг ч хэрвээ чи удаан хугацааны турш илүүдэл жинтэй явсан бол хэт хурдан идэх, хийжүүлсэн ундаа уух, нүүрс устай ундаа уух, хэт их давс хэрэглэх мөн сахар, алкохолтой бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг зуршлуудаасаа ч мөн салах хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлсүүд л чамайг таргалуулах энгийн шалтгаан болж өгдөг.
Мөн Рамси хэрвээ  чиний цээж хорсож, ходоодны хүчил ихэсдэг бол чи үүнийг цаашид үргэлжлүүлэн уухыг хэрэггүй бөгөөд энэ нь чиний байдлыг улам л хүндрүүлэх болно гэж хэлсэн юм. Одоо чи бүгдийг мэдлээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.