Нүдний зовхи яагаад таталддаг вэ?

Нүдний зовхи таталдахаар бид уйлах гэж байна уу? баярлах гээд байна уу? гэж мухар сүсгээр тайлбарладаг. Гэвч энэ нь уйлах, баярлахтай огтхон ч хамаагүй ажээ.
eye twitch
1. Та хэт их кофейн уусан бол
Таны кофе уух зуршил таны зовхи таталдах шалтгаан болдог байна.Нүдний булчин нь кофейнд хэт мэдрэмтгий ,хурдан өртдөг байна.
2. Та стресстэй байгаа бол
Стресс маш олон янзаар илэрдэг түүний нэг нь зовхи таталтах юм. Иймээс та амралтаа авч амар тайван амраарай.
3. Та харшилтай бол
Хэрэв та харшилтай бол харшил таны биед өөр арга замаар илэрч байна гэсэн үг. Энэ үед ихэвчлэн зовхи хавантаж таталддаг.
4. Та хангалттай унтаагүй бол
Зовхи нь биеийн хамгийн эмзэг хэсэг тул та хангалттай унтаж амраагүй үед ядарснаа илэрхийлж булчин нь таталддаг байна.
5. Та нүдэндээ хэт ачаалал өгдөг бол 
Өдөр тутамдаа хэтэрхий их утас, компьютер хэрэглэдэг бол та даруй нүдний эмчийг зорихийг зөвлөж байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.