Ар халх нар минь ээ, та нарын тамхины утаа огторгуйн наран
сарны гэрлийг бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж
болохгүй болсон байна. Цөвүүн цагт цагаан тамхи үнэд хүрснээр алт мөнгө нүдээ
өгч тэр тамхийг авч татах болно. Хятад Оросын элдэв тамхи гурван зоос хүрсэн ч
хямд гэж бүү ав. Хэрвээ авбал Хятад Оросын хор хүрмүй. Эдний олон янзын архи
зуун зоос хүрэвч хямд гэж бүү бод. Ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж
санаваас архи тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдвээс
хэл ам болж, тангараг эвдэрч, бузар буртаг явдалд холбогдох болно шүү."
...
... "Эм хүн хөнгөрч чадахгүй аюул, нярайлахдаа түүртэх
ба хойтох нь бэрхшээх. Зуд турхан болж хүн хоосрохын зовлон үлэмж ихэснэ. Хөдөө
гэрийн эзэд харчуул ихэнх нь муу явдалд орно. Гал ус ба дээрэм хулгайн аюул,
ханиадны өвчин, хур цахилгаан гэнэт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул
үлэмж олширно. Даалуу хөзөр, хөгжим наадам, найр хурим, архи уух тэргүүтэн гэм
бүхэн тасралтгүй гарна. Хайнагийн дөрвөн хөл газар гишгэсэн мэт муу улс маш ихээр хуралдан чуулж, худалдаа үйлдэх
үеэр тоог шинээр зохиож толгой эргүүлэх цаг болно. Одоо энэ цөвүүн цагт миний
сургаал номд эс орвоос тэнгэрийн дууны аюул, мэсийн аюул, нэртэй нэргүй
гэнэтийн үхэл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах
болно. Ямар нэгэн хүн үүнийг худал хэмээн санаж хэлбээс хамар амнаас нь цусан
гарч үхмүй."
.... "Хойд энгэр нь хүүрээр дүүрнэ, хотгор газар нь
шавраар дүүрээд, үлээгээд хийсэхгүй, үүрээд барахгүй их шавар оромжуудтай
болно. Төмөр шоргоолж, төмөр аалзны шүлс хот хүрээг бүрхэнэ."
... "Би та бүгдийг өдөр шөнийн дөрвөн цагт эргэдэг шүү.
" ...
... "Миний бошгыг цөвүүн цаг ирсэн үед олон хувилж
тараа, сонсго. Миний бошгыг нэгэн удаа дуудахад нэг гэрт байдаг муу барцад
бүхэн арилна. Хоёр удаа дуудвал хот газрын зовлон арилна."...
... "54 зүйлийн үл зохилдох муу харгис будангуйг
ертөнцөд үлдээж тун болохгүй. Тийм муу явдалтан хүнийг цөмийг үхүүлж, элдэв
хорт явдлаар хамах хэрэгтэй."...
... "Будаа гурил байвч идэх уух хүнгүй болно. Хувцас
байвч өмсөх хүнгүй, зам байвч явах хүнгүй. Тав зургаан сард харгис муу хүн үхэж
дуусах."...
... "Муу цөвүүн цаг болж дэвэрсэн хийгээд хамаг амьтныг
сүйтгэх хэмжээ ирсэн тул 10 хүнээс 9 нь үхнэ. Түмэн хүнээс 9000 нь үхнэ гэсэн
байдаг."...
... "Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарах. Зуд турхан
найман зүгт элбэгшинэ. Уул хөдөөгүй ус эзэлнэ. Хуй салхин орон гэрийг унагана.
Олон амьтан их дуугаар уйлан орилж, гашуун зовлонгоор энэлэн, амар амгалан бүгд
үгүй үнэхээр бэрхтэй. Хүн амьтан гэнэт үхэх аюул олон гарна." ...
... "Бас бус ороолон чөтгөр шөнө үүд цохиж дуудна.
Өдрийн цагт хүнд үзэгдэх. Үхсэн амьтны сүнс тонилохгүй газар усны эзэдтэй
нөхцөөд догшин хортой чоно лугаа адил болж хүн малд халдана. Энэ цагт буян
мэдэхгүй явснаас үхсэн амьтны сүнс газрын эзэд лүгээ нөхөрлөж бузар болсноор
лусууд мунхарч төөрнө. Энэ учраар хур бороо цаг цагтаа буухгүй, тэнгэр нэр
хилэгнэж, газар лусын эзэд найман аймаг лусын хаадыг хар одны номын үсэгт
чулуугаар харвасан мэт болно "...
.... "Догшин араатан уулнаас бууж амьтныг хорлох, хорт
могой амьтны үйлийн үрээр боловсрон гарч замыг бүрхэнэ. Орон ертөнц байвч
амьдрахад маш бэрхтэй буй. Энэ 10 аюулыг амсахгүй гэтэлгэхгүй байхын
аргагүй."
... "Нар сарны гэрэл буурна. Огторгуйд бэлгэт одон
гараx, сонсохуйяа муу үг яриа ярих, улс бүхэнд зуд турхан муу үйлс дэлгэрэх,
элдэв үхэл ихсэх, хүн идсэнээ хүртэл шингээхгүй болно."...
... "Иргэн Хятадаас Монгол орны ариун газарт хижиг
хараал гарах явдал буй. Шар луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд
Хятадын бүтээсэн есөн жил болсон чонон толгойтой эр мангас эмтэйгээ хоёул
ханьсан хараал оруулж ирж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод
бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амьтан сүсэг
битгий алдаарай. Хэл ам зарга тэмцэл бүү үүсгэ. Тэр нь хоосон тэвшинд хураасан
хуурай өвсөнд гал оруулсан мэт болно. Энэ ёр гарах юм бол тустай гүрэм нь
гэрийн дөрвөн зүгт Манзушир бурхны алдрыг бичиж хийсгэ. Модон хулгана жилд
Монгол орны нар шингэж харанхуй болно. Тэр цагт Хятад оронд нар ургах. Монгол
оронд цэргийн хямралдаан болж хүн мал адгуусны хүүрийг овоолбоос уул мэт өндөр,
цусан далай мэт болъюу. Тэр цагт Монгол оронд рид хувилгаантай лам залрах
бөгөөд Монголын хойд зүгт Очирваанийн хувилгаан гарч, түүнтэй уулзсан бүхэн
Шамбалд хүрэх нь дамжиггүй. Ялангуяа Хятад Оросын зовлон гашуун болохын цагт
Хятад Орос лугаа дэмий бүү зөрөлдөгтүн. Монголчууд эр хүн нь цагаан өмд, эм хүн
нь хар өмд өмсөх хэрэгтэй. Гэнэт өвчин тахал тохиолдвоос цагаан үзмийг адислан
буцалгаж ууваас түргэн эдгэюү. Энэ муу цагт эм засал үйлдэвч тус болохгүй. Оточ
бурхан өөрөө заларч эм баривч хилэнц нүглийн үйлдэгчид эм нь туслахгүй. Харин буянтад туслах. Сэтгэл
харгалзаж өвчин ирнэ. Сэтгэл харгалзаж бас эм тус болох. Гэвч та нар минь
үйлдсэн арван хар нүгэл хийгээд хар улаан хараал тань энэ цөвүүн цагт тоо
томшгүй элдэв өвчин тахал болж хар аюул болно гэгчийг мэдэхгүй байна. Ийм
учраас хараал зүхлийг аль болох багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж
амарлиулахын тулд “Дараалан тогтоолын хураангуй” буюу “Сундуй”, “Найман мянгат”
буюу “Жадамба”, “Ихэд тонилгогч” буюу Тарвачинбо”, “Очироор огтлогч” буюу
“Доржзодов”, “Өлзий хутгийн хурыг буулгагч” буюу “Дашчийрав”, “Адиститийн
дээдийг хайрлагч” буюу “Жанлавцогзолмаа”, “Зуун үсэгт” буюу “Эгжаа”, “Дара эх”,
“Санасныг зөнд нь бүтээгч Самбаллхүндэв” зэрэг номыг түм бумаар нь уншин
залбирч байгтун."
... "Адын зүйлээр Хан төрд харшил хүртэл ирнэ. Усны
аюул, галын аюул, салхины аюул, садангаасаа салж хагацах, ганцаараа төөрч тэнэж
үхэхийн аюул, хорт утаа мананд сөгдөж үхэхийн аюул, ам тангараг буруудан
хагацалдахын аюул, янз бүрийн хүйтэн ба усан шуурганд үхэхийн аюул, Дэлхий
дахинаа таван тарианы үр боловсрохгүйн аюул, муу догшин салхи бороо болж луу
догшрон хилэгнэх, Дэлхий дахинаа цэрэг дайны аюул нөмрөхийн зовлон, өөрийн
эдийг хүнд эдлүүлэхийн зовлон, өлсөн ундаасч өлбөрч үхэхийн зовлон бүгд
ирнэ."...
.... "Хэрэв ийм хэцүү цаг үе тулбал хар архи бүү уу,
муу ёрын дуу бүү дуул, муу бэлгэтэй үг бүү хэл, бурхныг чулуу мэт бүү сана,
эмийг өвс мэт бүү бод, барилгагүй эм бүү уу, тэнгэрээ хургүй гэж бүү хараа,
хэрүүл бүү хий, ялангуяа, гэр орондоо"...
... "Онгод бүү тахь, дөрвөн зуун дөрвөн өвчнөөр
өвдөхийн цагт лам багш нарт хүндлэл үйлд. Энэхүү зарлигийг дуулж мэдэн бушуу
түргэн сэтгэлээ засан буяны сэтгэлийг хүчтэй болгож, хамаг амьтныг өөрийн амь
лугаа адил үзвээс энэхүү аюулаас гэтэлж болно. Гагцхүү чин зориг мэдмүй. Ийм
учраас олон түмэн бушуу түргэн буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй. Тэнгэр
Дэлхийг тахих ба аав ээжийг асран хүндлэх, ариун журмыг сахих хэрэгтэй.
Удирдсан түшмэлээ эрхэмлэх хүндлэх хэрэгтэй. Доорд ардыг асран тэтгэж, үгээгүй
ядуу боловч хэм ёсыг сахиж байх хэрэгтэй. Хулгай бүү хий, худал бүү хэл,
шударга журмыг барь, баян сайн бөгөөс ядарсан амьтанд туслах хэрэгтэй. Номч
мэргэн бол мунхаг мэдээгүй хүндээ сургаж мэдүүлэх хэрэгтэй. Олон бүгдийг
ертөнцийн арван аюулаас гэтэлгэж гарах буяныг үйлд. Үүнийг худал хэмээн бодвол
энэ арван зүйл аюулд өртөнө. Энэ зарлигийг үзээд амьтан хүнд бичиж тарааваас
нэгэн биеийн зовлонг хамгаална. Олон удаа бичиж тараан, энэ ном буяныг дэлгэрүүлж чадваас тоо томшгүй мал адгуус
амьтан буяныг олоод насан насалж жаргана. Энэхүү зарлигийг хэвлэж сийлээд олон
хувь болгож бүтээн тарааваас түүний нэгэн гэрийн хүслэн бүгд бүтээд, элбэг
болъюу. Монголд илбэ мэт тус болох ном гүрэм Очирваанийн тарни тул үүнийг
Монгол хүн бүр уншиж бай. Ум базар ваани хум пад."...
…"Бум санг” тасралтгүй тавьж байх хэрэгтэй.
“Алтангэрэл”, “Намсрайн даллагыг” олон удаа авахуулж бай. Шашин түгэхийн ерөөл
“Дамбажавын Моломыг” олон уншваас аливаа харшлах дайсан ба өвчний аюул ирэхгүй
болно. Чин үнэн сүжгээр тахиж чадваас би сахья. Энэ зарлиг худал эндүү гэж
санаваас арван орон хийдийн номын сахиус бүгдээр буруугаар үзэх болно шүү. Оточ
бурхны лагшин олныг бүтээ. Явах замын бэлчир дээр маанийн үсгийг босгож тавь.
Хиргүй бурхны суврагыг олон бүтээ. Энэ мэтээр ном буян үйлдэж байвал муу цагийн
ба олон аюул бүгдээс гэтэлж чадна. Эм ма хо ум ма паани паани суухаа тарнийг
бичээд эрэгтэй хүн баруун мөрөн дээрээ, эмэгтэй хүн зүүн мөрөн дээрээ зүү. Энэ
мэт үйлдвэл сайн төрлийг олно. Бичин уншиж сүжиглэн үйлдэх юм бол орчлонгийн
зовлон, цусан далайгаас ч гэтэлгэх нь сэжиггүй. Огторгуй ба газар завсрын хүн
нигүүлсэж, цаг бусын үхэл зовлонгоос машид амарлих болно. Нэгэн хүн бичвээс
нэгэн хот балгадад тусалъюу. Нэгэн балгадынхан бичвэл орон даяар тусална. Хүний
буян арвижих хийгээд харш зэтгэр буцна. Тамын зовлон бүгд тонилох болно. Энэ
цагийн өтөл өвчин, хар хорын муу аюулыг буцаах арга нь сэтгэлийг засах болоод
энэ буяны номд сайн шамдах юм. Ялангуяа Жанрайсэг бурханд хатуу сүжиглэх юм бол
хамгийн авралтай гэсэн байгаа. Дээд эр хүн бол Ядам бурхныг шүтээрэй, дунд
зэргийн эрэгтэй хүн бол эргэл мөргөлд шамдаарай, адгийн эр хүн маань тарниа
уншиж байгаарай. Тэгвэл би аварна шүү."
... "Миний энэ сургаалыг нэгэн сар дотор нэгэн удаа
дуудваас гэрийн барцад арилна. Хоёр удаа дуудвал гадна талаас ирж байгаа саад
барцад бүгд арилна. Гурван удаа уншвал гурван муу заяанд унахгүй. 33 төрөлдөө
бурхны оронд надтай учирч төрнө. Шавь нар минь цөвүүн цагт энэ сургаал номд орж
явбаас аливаа хорт дайсантай уулзахгүй элдвийн аюул бүгдийг гэтэлж гарна. Аав
ээжийгээ асарч өргөж хүндэлж явбаас энэ хойд хоёр насандаа амны хишиг буян заяа
тань үргэлж дэлгэрнэ."...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.