Шөнө бүр нэг ижил цагт сэрээд байна уу? Тайлбараа эндээс уншаарай

       Бидний бие эрхтэн оюун санаатай нарийн холбоотой байдаг. Биеийн аль нэг хэсэг болохгүй тохиолдолд таны тархинд мэдээлэл шууд очдог гэсэн үг. Хэрвээ та шөнө унтаж байгаад яг нэг ижил цагт сэрээд байвал энэ нь таны бие дохио өгөөд байна гэж ойлгож болохнээ.
Do You Wake Up Every Night At The Same Time? зурган илэрцүүд
        Эрдэмтэд таныг хэдэн цагт сэрэхэд биеийн тань аль хэсэг дохио өгч байгааг нарийн судалсан байна.
23-1 цагт
Хүний биеэс их хэмжээний эрчим хүч ялгарч таныг маргаашид бэлдэж байх үе. Бодисын солилцоо эрчимтэй явагдах үед таны эрүүл бус хооллолт, өөх тосны хэт хэрэглээ таныг сэрээж байна. Цөсөө хайрлах цаг болжээ гэсэн дохио.
1-3 цагт
Таны элэг биеийг хоргүйжүүлж цэвэрлэдэг үе. Хэрвээ та энэ цагт сэрээд байвал элэг тань асуудалтай болсоны шинж тэмдэг юм.
3-5 цагт
Энэ үед таны уушиг ид ажиллаж, бүх биеийг хүчил төрөгчөөр сэлбэж байх үе. Хэрвээ та энэ цагт сэрээд байвал та хэдийнэ зөв амьсгалж, цэвэр агаарт гарах болсны дохио.
5-7 цагт
Бүдүүн гэдэс идэвхтэй цэвэрлэгдэх ид үе. Хэрвээ та энэ цагт сэрээд байвал та унтахын өмнө хэт хүнд хоол идсэнээс болж байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.