Зүрхний шигдээсээр өвчлөхөөс өмнөх нэг сард биед илрэх 6 шинж тэмдэг

Зүрхний шигдээсээр өвчлөхөөс өмнөх нэг сард бидний биед илрэх 6 шинж тэмдэг
Heart Attack зурган илэрцүүд

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хүн амын дунд зүрхний шигдээс нь нийтлэг өвчлөлүүдийн нэг болсон. Харамсалтай нь энэ нь үхлийн хамгийн эхний буюу ноймор 1 шалтгаан болоод байгаа бөгөөд энэ нь бидний стресстэй амьдралын хэв маяг болон эрүүл бус хооллолтоос үүсч байна.

Та өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөн, стрессийн хэмжээгээ бууруулж, эрүүл хооллолтын дэглэм барьсанаар зүрхний өвчлөлөөс сэргийлж болох юм.

Зүрхний шигдээс болохоос нэг сарын өмнө доорх шинж тэмдгүүд илрэх бөгөөд эдгээр нь зүрхний шигдээсний шинж тэмдгийг таних хамгийн сайн арга юм. Үүнд:

1. Амьсгал давчдах

Уушиг хангалттай хүчилтөрөгч авч чадаагүйгээс таны зүрх түүгээр дамжин өнгөрөх хэрэгцээт цусыг авч чадахгүй болно. Ийм учираас та амьсгалын ямар нэг асуудалтай байгаа бол нэн даруй эмчид хандаарай.

2. Ханиад томуугийн шинж тэмдэг

Маш олон хүнд зүрхний багтраагаар өвчилөхийн өмнө энэ хоёр шинж тэмдэг илэрдэг.

3. Цээжний даралт

Энэ нь ойрын ирээдүйд зүрхний шигдээстэй болох тодорхой шинж тэмдгүүдийн нэг бөгөөд хэрвээ танд цээжний даралтын шинж тэмдэг илэрсэн бол зайлшгүй эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

4. Сульдах

Артерийн судсыг шахах үед цусны урсгал саад болдгоос булчингууд  хэрэгтэй зүйлээ авч чаддаггүй. Иймээс хэрвээ та тогтмол ядарч, бие тань сульдаад байвал эмчид хандаарай.

5. Хүйтэн хөлс гарч толгой эргэх

Цусны эргэлт муудах нь тархируу очих цусны урсгалыг тасалдуулж тархины хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг.

6. Нойрмоглох

Хэрвээ та унтаж амарсныхаа дараа ч ядарч нойрмоглоод, энэ байдал тань үргэлжилсээр байгаа бол та зүрхний хэм алдагдалттай болсон байж болох юм. 


Дээр дурдсан шинж тэмдгүүдийг цаг тухайд ажиглаж эмчлэх нь зүрхний шигдээстэй болох боломжийг  бууруулахад чухал ач холбогдолтой.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.