Өдөрт нэг аяга шар айраг уух нь таны биед ямар ашиг тустай вэ?

Өдөрт нэг аяга шар айраг уух нь ямар ашиг тустай вэ?

Шар айраг нь Хойд Америк, Европын иргэдийн ихэвчлэн хоолны даруулга болгон уух дуртай согтууруулах ундааны төрөл юм.  Орон орны  мэргэжилтнүүд шар айраг нь хавдар, зүрх судасны өвчин, сэтгэцийн олдмол өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, хөгшрөлт удаашруулах, чихрийн шижин, цөсний чулуу, бөөрний чулуу, яс сийрэгжилт, цусны даралт зэргийг анагаах ашиг тустай хэмээн үздэг ажээ. Шар айрганд дарсанд агуулагддагаас их хэмжээний уураг болон “В” витамин байдаг ба антиоксидант буюу үл исэлдүүлэгчийн хэмжээ дарсныхтай тэнцүү байдаг.
Ямар ашиг тустай вэ?
-Шар айрагны найрлаганд өөх тос цусанд сайн шингээх явцыг сайжруулдаг бодис агуулагддаг учир  цус бүлэгнэхээс сэргийлдэг байна.
-Оюун ухаан, ой санамжийг сайжруулна. Шар айраг уудаг хүмүүс Алхеймерийн өвчин (зөнөх өвчин) ба сэтгэцийн олдмол өвчин тусах нь шар айраг уудаггүй хүмүүсээс бага байдаг.
-Өдөрт 2 аяга шар айраг уух нь ажлаас гаралтай стресс, бухимдал, сэтгэл зовнилоос ангижрахад тустай.
-Шар айрагны найрлагад ихээхэн хэмжээгээр агуулагдах силикон нь ясыг бэхжүүлж, сийрэгжихээс сэргийлнэ.
-Найрлаганд нь агуулагдах витамин В2, никотины хүчил нь нойрсох үйл ажиллагааг дэмжиж, нойргүйдэх өвчнөөс сэргийлэх болон анагаахад нэн тустай.
-Уураг, “В” витамины агууламж их тул зүрхний шигдээс тусах магадлалыг багасгадаг 
-Кальцийн агууламж байх ёстой хэмжээнээс хэтрэх үед бөөрний чулуу үүсдэг. Харин шар айрганд байгаа их усны агууламж болон бусад витамин бөөрийг цэвэрлэн, эрүүл байлгахад тустай. Нэг шил шар айраг уухад бөөрний чулуу үүсэх магадлалыг 40 хувиар бууруулдаг аж.
-Шар айрганд агуулагдах эслэг нь хүний биен дэх LDL холестрин (бага нягтаршилтай, судасны хананд наалдаж судас хатуурах өвчин үүсгэдэг)-ий түвшинг бууруулснаар цусан дахь өөх тосны хэмжээ багасна.
- “В” витамины төрөл болох В1, В2, В6, В12 агуулагддаг учраас мэдрэлийн эрхтэн тогтолцоо, цус төлжилтөд ач тустай юм.
-Арьсыг залуужуулж, илүү тольгор үзэсгэлэнтэй болгоно. Мөн найрлаганд агуулагдах тодорхой витамин арьсыг дахин төлжүүлж, нөсөөжилтөөс сэргийлэх ихээхэн ач тустай.

Шар айраг биед тустай боловч хэтэрүүлэн хэрэглэвэл хор болно гэдгийг бүү мартаарай!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.