Бидний юу идэж, ууж байгаа нь бидний хэд наслах вэ? гэдэгтээ шууд хамааралтай байдаг. Та хэр удаан наслахыг хүсэж байна тэр таны сонголт. Ингээд та бүхэндээ таныг байгаасаа 10 насаар хөгшин харагдахад хүргэх хоол хүнсний жагсаалтыг хүргэж байна.
1.Элсэн чихэр
Элсэн чихрийн агууламжинд ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин илчлэг ихтэй тул илүүдэл жин үүсгэж, зүрх судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
2. Нүүрс ус
Мэдээж бидэнд нүүрс ус зайлшгүй хэрэгтэй гэвч бид буруу зүйлсээс (цагаан талх, гурилан бүтээгдэхүүн) авдаг. Эдгээр нь таны арьсан дахь коллагеныг гэмтээдэг. Үүний оронд та бүхэл үрийн бүтээгдэхүүн, хүнсний ногоо сонгож болно.
3. Давс
Натри нь таны бие дэх усыг хадгалдаг бөгөөд нүд бүлцийх, хавантах гол шалтгаан болдог. Үүнээс сэргийлэхийн тулд та хоолноосоо давсаа хасан амтлаг ногоогоор орлуулж болно.
4. Согтууруулах ундаа
Улаан дарс нь антиоксидант агуулдаг боловч согтууруулах ундаа ихээр хэрэглэх үед бие усгүйжиж хөгшрөлтийн шалтгаан болдог.
5. Боловсруулсан мах
Боловсруулсан мах бэлдэх үед их хэмжээний амтлагч, давс зэргийг хийдэг бөгөөд таны арьсыг үрэвсүүлж хурдан хөгширхөд нөлөөлдөг.
6. Кофе
Кофег хичнээн удаа уух тоолон зvрхний цусан хангамжийн дутагдлын євчин хvндрэх аюул тєдий чинээ тулгардаг болохыг баталсан судалгаа ч хийсэн байдаг.
7. Шарсан хоол хүнс
Шарсан тахианы мах, шарсан төмс шарсан бүх л зүйл хэт их холестрин ихтэй учраас элэг, зүрх судасны системд муу нөлөөтэй.
8. Хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундаанд кофейн болон элсэн чихрийн хэмжээ маш их агуулагддаг.
9. Пеппероны пицца
Энэхүү жагсаалтнаас энэ л ганцхан бидэнд хүндээр тусч магадгүй. Пепперонд ханасан өөх тос их агууллагддаг бөгөөд үрэвсэл үүсгэх магадлал өндөр байдаг.
10. Түргэн хоол
Одоо үед түргэн хоолыг шинэхэн, хурдан хэмээн хүмүүс их хэрэглэдэг болсон. Гэхдээ түргэн хоол маш тослог, калори их агуулагддаг. Мөн бидний биед ямар ч хэрэггүй диоскин, консервант зэрэг хорт липидүүд ихээр агуулагддаг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.










