1. Авокадо
Жагсаалтыг тэргүүлэх жимс нь мэдээж авокадо. Авокадонд омега 9 ихээр агуулагддаг тул энэ нь танд эрч хүч өгч, өөх шатаахад ихээр тусладаг байна .
2. Нимбэг
Нимбэгэнд таны биед хэрэгцээтэй бүхий л витаминууд, магни фосфор байдаг. Өглөө бүр нимбэг зөгийн балтай уух нь тураах цайнаас илүү үр дүнтэй гэнэ шүү.
3. Тарвас
Тарвас бол таны өдөр тутамдаа хэрэглэх ёстой жимсний нэг мөнөөсөө мөн. Учир нь 1 стакан тарвасны ундаанд 50 калори илчлэг агуулдаг. Мөн витамин А, В, С агуулж таныг зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.
4. Гадил
Нэг гадил идээд нэг аяга ус уусны дараа танд хоол идсэнээс илүү ходоод дүүрэн мэдрэмж төрүүлнэ. Гадил нь өөх шатааж, эрч хүчийг тань нөхнө.
5. Бэрсүүт жүрж
Бэрсүүт жүржийн нүүрс усны хэмжээ өндөр тул өглөөний цайндаа идэхэд маш тохиромжтой. Өглөө идэхэд л бүхэл өдөржин таны хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих болно.
6. Амтат жүрж
Жүржний усны агууламж нь өндөр, калори багатай жимс тул даруй өлссөн мэдрэмжийг үгүй хийж жингээ хасахад туслана.
7. Алим
Витамин А-аар баялаг төдийгүй усны агууламж өндөр тул таны гэдсийг даруй дүүргэж, цатгалан мэдрэмж өгөх болно.
8. Анар
Анар жимс нь антиоксидант, полифенол зэрэг олон төрлийн
ашигтай бодис агуулдаг. Эдгээр бодис нь зүрх судасны системийг хамгаалдаг
бөгөөд судсыг өргөсгөж, нарийсган, цусны тогтвортой урсгалыг хангадаг.
9. Хан боргоцой
Боргоцой нь антиоксидант, фермент, эрдэс, амин дэмээр баялаг байдаг. Холестерин, өөх тосгүй учир нь хурдан жингээ хасахад туслана.
10. Жимсгэнэ
Нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, цангис зэргийн нүүрс усны хэмжээ маш бага цитрус жимснүүд юм. Мөн эдгээр нь дотор гэдсийг гайхалтай сайн цэвэрлэх ид шидтэй.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.





