Та Halloween-ны баяраар хувирах дүрээ хараахан сонгож амжаагүй л байна уу? Тэгвэл өөрсдийн ордын шинж чанарт тохирох дүрийг доорх мэдээллээс уншина уу.
Хонь
Энэ ордныхон
Ангараг гаригийн нөлөөнд байдаг бөгөөд дайчин, зоригтой хүмүүс байдаг байна.
Тиймээс тэдэнд цагдаа, гал сөнөөгч, Ромын дайчин, цэргийн офицер зэрэг дүрүүд
нь тэдний дайчин зан чанарыг илтгэнэ. Superman, Batman,
Ironman зэрэг супер
баатруудын дүр ч мөн зохино.
Үхэр
Уян налархай,
тачаангуй, булчинлаг дүр төрхийг бэлгэддэг тэдэнд мисс, бодибилдингийн тамирчин
зэрэг дүрүүд тохирно.
Ихэр
Сайн найзтайгаа
сиамын ихэр болвол сонирхолтой биш гэж үү? Эсвэл амьдрал дээрх алдартай
ихрүүдийг ч дуурайж болно. Ихрийн ордныхон хурдан санаа бодлоо өөрчилдөг тул тал бие нь эмэгтэй, тал бие нь эрэгтэй
болон хувирвал бусдаас содон байж чадна шүү.
Мэлхий
Мэлхийн ордныхон
эх оронч үзэлтэй хүмүүс байдаг. Тиймээс Монголын түүхнээ нэрээ үлдээсэн
баатруудын дурд хувирч яагаад болохгүй гэж? Тэд мөн хоолонд маш дуртай учир том
хэмжээтэй өөрсдийн дуртай ногоо, жимс болвол сонирхолтой байх болно шүү.
Арслан
Үргэлж гал цогтой
явдаг Арслангийн ордныхон эрх мэдлийг эрхмэлдэг учир хаан, хатны дүр тэдэнд
маш тохирно. Мөн энэ ордонд төрсөн 20-р зууны хамгийн алдартай, үзэсгэлэн
төгөлдөр кино жүжигчин Мэрлин Монро, Rock n roll-ын хаан болох Элвис Прислигийн
дүрд ч хувирч болно.
Охин
Тачаангуй дүр төхийг
эрхмэлдэг Охины ордныхонд тачаангуй муур эмэгтэйн дүр тохирно. Мөн тэд амьтанд
маш хайртай учир өөрсдийн дуртай амьтны дүрд ч хувирч болно.
Жинлүүр
Үнэнч шударга,
аливаа юмны тэнцвэрийг хадгалж байдаг тэдэнд шүүгчийн дүр маш сайн тохирно.
Тэдний хийх дуртай зүйсийн нэг бол дэлгүүр хэсэх юм. Тиймээс дэлгүүрээс олон
ууттай юм аваад гарж буй мэт хувирч яагаад болохгүй гэж?
Хилэнц
Ямарваа нэгэн
зүйлийг шинжлэх дуртай энэ ордныхонд Шерлок Холмсын дүр тун тохирно. Жихүүдэс
төрүүлэм, аймшигт дүрүүд болох шулам, чөтгөр, араг яс, дементор, үхсэн сүйт
бүсгүй, зомби зэрэг дүрүүд ч мөн тэдний аймшиггүй зоригт зан чанарыг илтгэнэ.
Нум
Адал явдалд
дуртай Индиана Жонсын дүр энэ орныхонд нийцнэ. Тэдний бусдыг инээлгэх чадварыг
авч үзвэл алиалагчийн дүр ч мөн тохирно. Гэхдээ бага зэрэг цусанд будагдсан
алиалагч болоход гэмгүй шүү.
Матар
Бизнес
сэтгэлгээтэй, хүчирхэг тэд энэ удаад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж
буй Доналд Трамп, Хилари Клинтоны дүрд хувирвал сонирхолтой байх болно. Үүнээс
гадна хүчирхэг супер баатруудын дүр ч зохино гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Хумх
Сансар огторгуйн
ивээлд байдаг тэдэнд сансрын нисгэгч, харь гаригийн хүн, солиотой лабораторийн
шинжээч, робот зэрэг хачин жигтэй дүрүүд төгс зохицно.
Загас
Нэрнээс нь
харахад л устай холбогдож буй тэдэнд Лусын хаан, лусын дагинын дүр төгс зохицно.
Түүнчлэн тэд маш бүтээлч сэтгэлгээтэй учир балетчин, зураач, бүжигчин болон хувирч болно. Харин аймшгийн дүр төрх нэмэхээ мартуузай. :)
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


