Элсэн чихрээс татгалзах ноцтой 10 шалтгаан

Элсэн чихрээс татгалзах ноцтой 10 шалтгаан


1. Хөгшрөлтийг түргэсгэдэг
Элсэн чихэр хэрэглэх үед арьсанд нөлөөлж арьс уян хатан чанараа бага багаар алддаг.
2. Дархлааны системийг дарангуйлдаг
Амьтад дээр хийсэн судалгаанд элсэн чихэр ихээр хэрэглэсэн амьтдын дархлаа илт муудсан байна.Энэ нь та өвчин амархан тусамхай болно гэсэн үг юм.
3. Цусан дахь сахарын хэмжээ ихсэнэ.
Цусанд сахарын хэмжээ ихсэж улам донтуулна. Таны цусан дахь сахарын хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь толгой өвдөх, амархан ядрах сульдах зэргээр илэрдэг.

4. Таргалалт 
Дээр дурьдсанчлан сахар нь донтуулах шинж чанартай байдаг. Иймээс хүмүүс улам чихэрлэг амттай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэсээр байна.
5. Тэжээлийн дутагдалд орно
Элсэн чихэр их хэрэглэснээр амин дэм, тэжээлийн дутагдалд ордог. Элсэн чихэр нь хоосон илчлэгээр чамайг дүүргэж хэрэгтэй амин дэмийг хөөн гаргадаг.
6. Стрессдүүлнэ
Учир нь цусан дахь сахарын хэмжээ ихсэж стрессийн даавар ихээр ялгаруулдаг.
7. Чихрийн шижин үүсгэнэ
Боловсруулсан элсэн чихэр нь чихрийн шижин өвчний гол шалтгаан болдог.

8. Элэгний ачаалал ихсэнэ
Бид элсэн чихэр хэрэглэх үед энэ нь глюкоз, фруктоз болон задардаг. Бид зүсэм жимс идэх үед фруктозийн түвшин хэвийн байдаг харин элсэн чихэр хэрэглэх үед фруктоз элгэнд хуритлагдан цус харвалт болоход нөлөөлдөг.
9. Өлсгөнө
Таргалалт үүсгэж байгаа гол шалтгаан юм. Элсэн чихэр хэрэглэх үед донтох, өлсөх даавар ялгарч таныг улам таргалуулсаар байгаа юм.
10. Зүрх судасны өвчин
Судалгаагаар сахар нь биед хадгалагдаж байгаа өөх тосны хэмжээг нэмэгдүүлж, цусан дахь муу холестерины хэмжээг нэмэгдүүлдэг.







Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.