Эрхий хуруугаа гозойлгоод сайн ажиглаад үзээрэй.
Эгц босоо байвал
Зарим хүмүүс хуруугаа гозойлгоход үеэрээ нугаларахгүй эгц
босоо байдаг. Хэрвээ таны хуруу ийм бол та юманд бусдаас илүү нухацтай ханддаг,
сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргадаггүй хүн юм байна.
Гадагшаа нугаларсан бол
Таны хуруу ийм байвал та сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж
чаддаг, юу бодож санаснаа ний нуугүй шулуухан хэлж чаддаг нэгэн юм.
Дотогшоо нугаларч байвал
Ийм хүн үнэт эрдэнэ л гэсэн үг. Дотроо маш олон зүйлийг
эргэцүүлэн боддог, уужуу тайван хүмүүс байдаг ба уран бүтээлч хөгжимчин болвол
төгс зохицно.
Эрхий хурууны 1 дэх үе 2 дахь үенээс урт бол
Маш их сэтгэлийн тэнхээтэй, шургуу зүтгэлтэй нэгэн байдаг.
Хайр дурлалд үнэнч, итгэл даахуйц нэгэн болж чаддаг.
2 дахь үе эхний үенээс урт бол
Та аливаа асуудлыг зөн логикоор бодон шийдвэрлэдэг. Хайр дурлалтай
учрахад та өөрийгөө хязгаарлах хандлагатай байдаг. Тиймээс та заяаны ханьтайгаа
учрах алтан боломжийг алдаж магадгүй юм. Зарим үед хэт их бодолгүй зүгээр зүрх
сэтгэлээ, зөн совингоо дагаарай.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.